Принтерийн будаг болон бортгоны талаар таны мэдэхгүй байж магадгүй 5 зүйл

Өнөө цагт бидний амьдралыг улам бүр амар хялбар, боловсронгуй болгож байгаа хэрэглэгдэхүүнүүдийн нэг бол принтер буюу хэвлэгч машин билээ. Хүссэн зүйлээ хүссэн өнгө будагтайгаар цаасан дээр буулгаж авах боломжийг бидэнд олгодог энэ хэрэгслийн талаар тэр дундаа хэвлэгч машины будаг буюу бидний хэлж заншсанаар хор болон түүнийг агуулагч бортогоны талаар таны мэдэхгүй ч байж магадгүй таван зүйлийн талаар та бүхэнд толилуулж байна. Анхааралтай уншаад үзээрэй.

Хоосон эсвэл үгүй Таны принтерийн будгийн бортого будаг багатай эсвэл хоосон байна гэсэн сануулга нь таны бодсон шиг хоосон биш ч байж магадгүй. Энэ бол урьдчилсан сануулга бөгөөд 45% дүүрэн байх үед энэ сануулга өгөгддөг болохыг судалгаа харуулсан юм. Энэхүү сануулгыг өгч байгаагийн нэг шалтгаан нь хоосон бортоготойгоор хэвлэх машиныг хэрэглэх нь принтерийг тань гэмтээхэд хүргэж болзошгүй явдал юм.

Цөөхөн өнгө ашигладаг Хэвлэх машинд голчлон гурван л өнгө ашиглагддаг. Шар, шар хөх, улаан ягаан гэсэн гурван өнгийг хамгийн нийтлэг ашигладаг. Хэрвээ та үүнийг шалгахыг хүсвэл ямар нэгэн тексттэй зүйл хэвлэхдээ будагны бортогыг хараад үзээрэй. Хар өнгөтэй байх ёстой гэж бодсон текст тань үнэндээ жинхэнэ хар биш бараан хүрэн төрлийн өнгө байх болно.

Та хорыг идэж болно /Тиймээ, тэдний заримыг нь/ Зарим овсгоотой фирмүүд иддэг принтерийн будаг бүтээжээ. Төрсөн өдрийн бялуун дээр үг бичээд идэх биш л дээ. Гэхдээ зарим зоогийн газрууд иддэг бэхээр хэвлэсэн цэсээ гаргаад эхэлчихсэн байгаа юм шүү. Тэр ч бүү хэл энэхүү иддэг принтерийн хор нь янз бүрийн амттай байна гээд төсөөл дөө. Гэвч мэдээж хэрэг энэ хорыг идэхэд зориулж бүтээгээгүй.

Манай гаригийн хамгийн үнэ цэнэтэй шингэнүүдийн нэг Хэвлэх машины хор нь манай гаригийн хамгийн үнэ цэнэтэй шингэнүүдийн нэг гэвэл та гайхах уу? Ганц бортого хор тийм ч үнэтэй санагдахгүй байж болно л доо. Гэхдээ 3,7 литр буюу 1 галлон хор 3000 орчим фунт стерлингийн үнэтэй.

Бортогыг дахин ашиглаж болно Принтерт зарцуулах мөнгөө хэмнэх, эх Дэлхийдээ эерэг өөрчлөлт хийхийг хүсвэл та хорны бортогоо дахин ашиглаж болно. Үүнийг та Toner4Less, Epigem зэрэг сайтуудаас онлайнаар авах боломжтой.