Хүмүүс принтерийн хорны гаралт бүдэг болох юм уу эсвэл хор дууссан үед принтерийн хороо гаргаж ирээд хүчтэй сэгсрэх тохиолдол байдаг. Энэ нь тухайн принтер болон хүний эрүүл мэндэд маш муугаар нөлөөлнө. Та принтерийн хороо хүчтэй сэгсэрсэнээс үүдэн хорны хаягдлын сав буюу ашиглагдаад үлдсэн хаягдал хор нь хүчтэй сэгсрэлтэнд хаягдлын савнаасаа гадагшилж принтер дотроо асгарснаар принтерийн тень, плёнк, цаас татагч зэрэг эд ангиудад эвдрэл үүсгэхээс гадна принтерийн хөргөгч сэнсээр дамжин агаарт дэгдэж амьсгалын замаар уушгинд орох нөхцөлийг бүрдүүлдэг байна. Мөн принтерийн хор нь дотроо араа шүд бүхий дамраар холбогдсон хорны бортогон дахь хорыг сэлүүрдэж байдаг сэлүүртэй байдаг. Энэ нь бортогны дотор талын хорыг бүтэн шүүрдэж гадагшлуулах зориулалттай юм. Иймээс таны хор бүдгэрэх юм уу дууссан тохиолдолд сэгсрэхгүйгээр мэргэжлийн хүнээр цэнэглүүлэх эсвэл шинэ хороор солихыг зөвлөж байна.
Comments