Шинэ принтер худалдан авахаасаа өмнө бидний зөвлөгөөг заавал уншаарай.
Өөрийн хэрэгцээнд тохирох зөв принтерээ сонгон авах нь тийм ч төвөгтэй ажил биш. Төрөл бүрийн хэрэгцээнд тохируулсан хэд хэдэн төрлийн хэвлэлийн технологи байдаг. Принтерүүд зөөврийн зориулалтаас эхлэн мэргэжлийн фото зурагчдад зориулсан, илүү мэргэшсэн түвшний олон үйлдэлтэй принтер гээд олон төрлийн үйлдэлтэй, хэмжээ, жинтэй принтерүүд байдаг. Үүнээс гадна хэвлэх нарийвчлал, хурд гэх мэт олон үзүүлэлтүүд байдаг. Зөв төхөөрөмжөө сонгохын тулд та өөрийн хэрэглээгээ тодорхойлох хэрэгтэй.
Та ямар төрлийн хэрэглэгч вэ?
1. Гэрийн хэрэглэгч
Гэрийн хэрэглэгчийн шаардлага маш өндөр. Төхөөрөмжөөрөө ном, тайлан, сонин гэх мэт бүх л төрлийн хэвлэмэл материалыг бага зардлаар гаргахыг хүсдэг. Тийм учраас хамгийн сайн сонголт бол олон төрлийн үйлдэлтэй, хямд үнэтэй буюу жижиг оффис гэрийн хэрэглэгчдэд зориулсан шингэн хортой өнгөт принтер байна.
Ийм төрлийн принтерүүд ойролцоогоор 200,000₮-өөс эхлэсэн үнэтэй байдаг ба вэб холболт, үүлэн хэвлэлт, мэдрэгчтэй дэлгэц гээд олон давуу талуудыг агуулж болдог. Гэвч гэрийн хэрэглэгчдийн нэн түрүүн шаардлагын нэг бол хорны хэрэглээ бөгөөд өдөр тутамд хэрэглэхгүй ч хороо байн байн солиод байхааргүй, хэвлэх өртөг багатай принтер хайж байдаг. Хэвлэх өртгийн хувьд өнгөрсөн жилүүдэд лазер технологи хамгийн шалгарсан сонголт байсан ч Epson брэндийн оригинал баллонтой хорны технологи нэвтэрснээр лазер технологийн хэвлэх өртгийг 3 дахин бууруулж чадсан байна. Сүүлийн үеийн топ принтерүүдээс дурдахад: Epson L210 загвар жагсаалтын дээгүүр явж байна. Энэ нь олон үйлдэлтэй, өнгөт загвар бөгөөд хар хороор 6000 хуудас, өнгөт хороор 4000 хуудас хэвлэх ба зах зээл дэхь хорны үнэ 16,500 төгрөг байдаг гэж тооцвол нэг хуудсыг 3-4 төгрөгөөр хэвлэх тооцоо гарч байна. Дашрамд дурдахад PC mall сүлжээ дэлгүүр Epson брэндийн цорын ганц албан ёсны төлөөлөгчөөр Монголдоо ажиллаж байгаа юм байна.
2. Гэрэл зурагчин
Дурын шингэн хортой өнгөт хэвлэгчээр гэрэл зурагаа хэвлэж болно, гэхдээ илүү мэргэжлийн түвшинд хэвлэхийг хүсвэл олон өнгө салгалттай мэргэжлийн зориулалттай принтерийг сонговол зүгээр.
Гэрэл зурагчдын хамгийн чухал шаардлага хэвлэх өртөг биш хэвлэх чанар байдаг. Энэ нь тухайн принтер таны хүссэн өнгийг өгч чадаж байгаа эсэх, өнгө тохируулга хийх түүл байгаа эсэх, цаасны сонголтыг илүү сонголттой хийж болох эсэхээс ихээхэн хамаарна.
Өргөн форматын буюу илүү мэргэжлийн хэмжээнд хэвлэдэг принтер нь программ хангамж болон дижитал камерын хөгжлийг бодвол байнгын өөрчлөгдөн шинэчлэгдэх нь бага тул худалдан авагчид урт хугацааны хөрөнгө оруулалт болж чаддаг байна. Дээр нь албан ёсны дэлгүүрээс худалдан авбал засвар үйлчилгээ, хэвлэх технологийн зөвлөгөө, оригинал хор цаасны нийлүүлэлтээс авхуулаад давуу талууд их байдаг.
Энэ зах зээлд одоогоор хамгийн том тоглогчид бол Epson, HP, Canon брэндүүд хамгийн хүчирхэг өргөн форматаар хэвлэх машинуудыг үйлдвэрлэж байна. Монголын гэрэл зурагчдын хувьд Epson брэнд хамгийн найдвартай сонголт болсоор ирсэн. Үнийн хувьд бусад брэндтэй харьцуулахад өндөр үнэтэй байдаг ч гарын үсгээ зурах боломжтой фото цаас, өнгө салгалтын хувьд хамгийн мэргэшсэн нь байдаг.
Гэвч том оврын принтерийг тэр бүр худалдан авах боломжгүй гэрэл зурагчдад хамгийн боломжийн үнэтэй, шаардлага хангахуйц принтер бол 17 инчийн принтер юм. Үнийн хувьд 1000долларт багтаан худалдан авах боломжтойгоос гадна ихэнхи гэрэл зурагчид 17х22 см, 17х30 см хэмжээтэйгээр хэвлэх нь хамгийн элбэг байдаг тул хэрэгцээг хангахуйц үзүүлэлт юм. Энэ төрөлд Epson stylus pro 3885 загвар олон үзүүлэлтээр дээгүүр явж байна. 9 төрлийн өнгө салгалтаар зургийг хэвлэх ба хар өнгөний салгалт нь л гэхэд 4 төрөл байдаг тул хамгийн сайн хар цагаан зургийн принтерээр шалгарсан байна.
3. Жижиг дунд бизнес
Жижиг дунд бизнесийнхэн нэг төхөөрөмжөөр олон үйлдэл хийх сонголт хийвэл илүү ашигтай. Зай бага эзлэх, лазер эсвэл шингэн хортой загварууд нь факс илгээх, хувилах, сканнердах гэх үйлдлүүдийг хийх боломжийг олгодог.
Нэмэлт боломжууд болох цаас хоёр талаараа татагч, хоёр талаараа хэвлэх, утасгүй сүлжээнд холбогдох гэх мэт ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх үйлдлүүдтэй байж болдог.
4. Томоохон байгууллага
Олон үйлдэлтэй лазер принтер жижиг байгууллага болон томоохон байгуулага нэг алба хэлтэст тохиромжтой байж болох ч томоохон байгууллагын хувьд их хэмжээний хэвлэх, хувилах шаардлагатай, илүү хурдан процессор, санах ой шаардлагатай байдаг.
Минутанд 20-35 хуудас хэвлэх хүчин чадалтай, үйл ажиллагааны зардал бага зарцуулах, сүлжээнд ажилладаг, хорны нэг удаагийн хэвлэх тоо өндөр, цаасны багтаамж өндөртэй хэвлэх төхөөрөмж буюу хувилагчийг сонгох нь зөв сонголт болж чадна.
Хамгийн багадаа 1,500,000₮-өөр минутанд 18 хуудас хэвлэх хүчин чадалтай, нэг хороороо 19,000 хуудас хэвлэх, 350 цаасны багтаамжтай Sharp AR-5618 хувилагчийг сонгож болно. Ойр ойрхон хор солих, цаас нэмж хийх, олон хүний хэвлэх комманд хүлээгдэх, тусдаа сканнер ашиглах гэх мэт хүндрүүлээс айхгүй байж болно.
Илүү хурдан минутанд 35 хуудас хэвлэх хүчин чадалтай, сүлжээнд ажилладаг, сканердсан бичиг баримтаа мэйлээрээ эсвэл шууд флаш руугаа хуулаад авах боломжтой, өөртөө хатуу диск агуулах боломжтой гэх мэт илүү боломжууд агуулсан Sharp MX-M354N загварыг сонговол илүү олон хүний ажлыг хөнгөвчилж, байгууллагын тань ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх давуу талтай.
Гол үзүүлэлтүүд
Хэвлэх төхөөрөмжөө сонгон авахын тулд юуны түрүүнд үзүүлэлтүүдийн жагсаалтыг хардаг. Тэр урт жагсаалтаас хамгийн чухалд тооцогдох үзүүлэлтүүдийг тайлбарлалаа.
Нарийвчлал
Хамгийн түгээмэл ашигладаг принтерийн үзүүлэлт бол хэвлэх нарийвчлал буюу нэг инчэд дүрсэлж чадах цэгийн тоо(dots per inch - dpi). Жишээ нь 600x600dpi лазер принтер 1 инчийн дөрвөлжинд босоо болон хэвтээ 600 цэг дүрслэх чадвартай гэсэн үг.
Энэ хоёр тоо бага байх тусам хэвлэх дүрсийн бодит байдал буурна. Хэдийгээр үйлдвэрлэгчид нарийвчлалын тоог маркетингийн зорилгоор өндөр харагдуулдаг ч зарим хэвлэх коммандад тийм ч өндөр үзүүлэлт шаардлагагүй байдаг. Жишээ нь текст хэвлэхэд 600dpi үзүүлэлтээр хангалттай сайн хэвлэж болно. Хэрэв график дүрслэлийг илүү нарийвчлалтайгаар хэвлэж гаргах шаардлагатай бол 1200dpi үзүүлэлтийг сонгох нь зөв. Ихэнхи фото принтерийн хувьд 600dpi хангалттай ба 1200dpi байсны ялгаа энгийн нүдэнд харагдахгүй л болов уу.
Таны хэрэглэж буй цаасны төрөл мөн чухал нөлөөтэй гэдгийг санахад илүүдэхгүй. Жишээ нь энгийн 80 гр цаасыг өдөр тутмын бичиг баримт хэвлэхэд ашигладаг, шингэн хороор өндөр нарийвчлалтай дүрс хэвлэхэд хор урсах гэх мэт хүндрэлүүд гардаг. Нөгөө талаас өндөр чанартай цаасан дээр өндөр нарийвчлалтай принтерээр хэвлэж байж үр дүнг нь харж чадна.
Шингэн хортой хэвлэгчийн хувьд Epson брэнд бусад хэвлэгчүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлттэй байдаг. Учир нь Epson-ийн хэвлэх толгой энгийн хэвлэгчийнхээс ялгаатай олон жилийн туршлагатай технологи дээр суурилагдсан байдаг.
Гэхдээ хэвлэх нарийвчлал өндөр принтер нь хамгийн сайн гэж ойлгож болохгүй гэдгийг санаарай.
Хэвлэх хурд
Энэ үзүүлэлт нь хэвлэгч нэг минутанд хэдэн хуудас хэвлэх чадалтайг тодорхойлж өгдөг. Маш тодорхой байгаа биз ? Гэхдээ энэ тийм энгийн биш. Илүү хурдан хэвлэх хурдыг тодорхойлохын тулд зарим үйлдвэрлэгчид энгийн текстийг бага нарийвчлалаар хэвлэсэн(draft mode on plain paper) хурдаар хурдаа тодорхойлдог. Туршлагаар харахад энэ бодит амьдрал дээр яг энэ хурдаараа байж чаддаггүй.
Сүүлийн жилүүдэд Олон улсын стандартчилалын төв байгууллага хэвлэх төхөөрөмжийн хэвлэх хурдыг хэмжих стандарт бичиг баримтуудыг гаргасан байдаг. Түүний ачаар дийлэнх үйлдвэрлэгчид одоо хэвлэх хурдаа ижил аргаар хэмжиж гаргадаг болсон.
Холболт
USB холболт бол хамгийн түгээмэл. Дийлэнх принтерүүд USB 2.0 порттой байдаг. Сүлжээнд ажилладаг хэвлэгчүүд RJ-45 холболт бүхий сүлжээний кабель ашигланд байгууллагын дотоод сүлжээнд холбогдох боломжтой. Илүү хялбар хэрэглэгээг дэмжих үүднээс утасгүй сүлжээнд ажилладаг, өөртөө wifi принт сервертэй мөн үүлэн хэвлэх холболтой принтерүүд ч бас бий.
Маш их хэмжээний датаг хэвлэх төхөөрөмж рүү илгээхийн тулд уламжлалт утсан сүлжээг ашигладаггүй компаниудад үүлэн технологийг ашиглах хандлага бий болсон. Энэ нь зөөврийн хэвлэгчийн шаардлагагүйгээр бичиг баримт, вэбсайт дээрх текстийг хялбар хэвлэх боломжийг олгож байгаа юм. Жишээ нь Google Cloud print үйлчилгээ нь хэвлэх файлаа тэдний серверт түр байрлуулж, тэндээсээ ямар нэг ондоо холболтын шаардлагагүйгээр принтерээрээ хэвлэдэг.
Процессор ба санах ой
Хэдийгээр энэ үзүүлэлтийг нэг их ашигладаггүй ч энэ нь шингэн хортой болон лазер принтерийн технологийн ялгааг ойлгоход чухал үзүүлэлт болдог. Шингэн хортой буюу шугаман принтерийн хувьд компьютер хэвлэх коммандаа санах ойдоо хадгалаад жижиг пакет болгон хэвлэгч рүү илгээдэг. Ингэснээр принтерийн процессорын хурд болон санах ойн хэмжээнээс хамааралгүй хэвлэгдэнэ.
Харин лазер буюу хуудсан принтерийн хувьд бүтэн хуудсаар нь санах ойдоо хадгалаад нэг дор принтер рүү илгээдэг. Тийм учраас илүү өндөр санах ойтой принтер илүү олон хуудсыг өөр дээрээ хүлээн авч хурдан хэвлэх боломжтой болно.
Хэрэв энгийн текстэн бичиг баримт хэвлэдэг бол санах ой дээр анхаарал хандуулах шаардлагагүй. Энэ нь том хэмжээнийн зураг, график хэвлэлтийн үед ялгаа нь харагддаг.
Цаасны хэмжээ
Цаасны үзүүлэлтэнд түүний хэмжээ, жин болон оролт гаралтын багтаамж орно.
Ихэнх принтерүүд стандарт цаасан дээр хэвлэдэг, хамгийн багадаа 100ш цаас агуулах багтаамжтай байдаг. Зарим загварууд жижиг эсвэл зузаан цаасан дээр хэвлэх, хоёр талд нь хэвлэх боломжуудтай байдаг.
Comments