Та гэртээ эсвэл оффистоо олон үйлдэлт принтер авахаар шийдсэн бол эхлээд ямар үйлдлүүд нь танд чухал шаардлагатайгаа тодорхойлоорой. Та өөрт хэрэгтэй принтерээ тодорхойлоод, төсөвөө гаргачихсан бол таны шаардлагад нийцэх принтерүүдийн жагсаалтыг гаргана. Эндээс та шийдвэрээ гаргаж сонголтоо хийх болно.
Бид таны принтер сонгох үйл явцыг илүү хялбар болгож, хурдан сонгох аргыг зааж өгье.
Юун түрүүнд олон үйлдэлт принтерүүд нь дараах үйлдлүүдийг бүгдийг нь эсвэл зарим нэгийг нь хийх боломжтой байдаг
- хэвлэх
- сканнердах
- хувилах
- факс илгээх
Бусад сонголтонд нөлөөлөх чухал үзүүлэлтүүд
- инк хор уу эсвэл лазер уу
- хэвлэх чадвар, жишээ нь зөвхөн текст, зөвхөн фото хэвлэх боломжтой гэх мэт
- Холболт, жишээ нь утасгүй холбогддог, утсаар холбогдохдоо USBпортоор холбогддог гэх мэт
- Зөөвөрлөх боломжтой эсвэл суурин
ХЭВЛЭГЧ
Инк эсвэл Лазер
Инк хор хэрэглэдэг принтерүүд гэрийн болон жижиг оффисийн хэрэглээ багатай хэрэглэгчдэд илүү тохиромжтой байдаг. Ингэхдээ шинэ хор худалдан авах үнээ судласан байх нь зүйтэй. Өнгөт инк принтерүүд нь фото зургийг өндөр чанартай хэвлэхийн тулд 4 төрлийн өнгөт хор ашигладаг.
Лазер принтер нь арай илүү хэвлэх хэрэглээтэй гэрийн хэрэглэгч болон дунд, томоохон байгууллагуудад тохиромжтой. Лазер принтерүүд илүү хурдан, бага зардалтай, хар цагаан текстийг чанартай хэвлэдэг. Гэхдээ график, фото, зураг илүү их хэвлэхээр бол инк принтерийг сонгосон нь дээр.
Хурд
Принтерийн хурд үнэнд чухал нөлөө үзүүлдэг. Хэвлэх хурд өндөртэй принтерүүд илүү үнэтэй байдаг. Хэрвээ та фото зураг, график зураглалтай өнгөт бичиг баримтуудыг хэвлэх бол хэвлэх хурдыг чухалчилж үзээрэй.
Санах ой
Хэвлэх хурдтай адилаар санах ойн хэмжээ принтерийн үнэд бас нөлөөлдөг чухал хүчин зүйл юм. 8Мб нь гэрийн хэрэглэгчид хангалттай хэмжээ байдаг бол олон үйлдэлт принтерийг зөвхөн хэвлэхээс илүүтэй ашиглах гэж байгаа бол 16Мб-ээс дээш санах ойтойг сонгоорой.
Нарийвчлал
Өндөр Dpi (dots per inch)нь өндөр чанартай хэвлэлт л гэсэн үг. Стандарт нарийвчлал 600х600 байдаг, харин фото хэвлэх бол үүнээс өндөр үзүүлэлттэйг сонговол зүгээр.
Холболт
Нэгээс олон компьютераас ашиглах гэж байгаа тохиолдолд олон үйлдэлт принтер чинь утасгүйгээр холбогддог байвал зүгээр. Зарим загварууд өөртөө карт уншигчтай, USB порттой байх нь заавал компьютерт холболгүйгээр хэвлэх боломжийг олгодог. Эдгээр боломжууд нь зөөврийн хэлбэрээр ашиглах гэж байгаа хэрэглэгчдэд илүү чухал байдаг.
ХУВИЛАГЧ
Хувилах төхөөрөмжүүдийн дараах боломжууд байдаг
- Олон хувь хувилах боломж, жишээ нь 1-99 хувь нэг дор хувилах
- Өнгөний тохируулга
- Томруулах, жижгэрүүлэх, жишээ нь 25%-400%
- Сүүдэр засах
Хурд
Фото хувилах үйлдлийг түлхүү ашиглах бол мэдээж таны хувьд хувилах хурд маш чухал.
СКАННЕР
Сканнерийн нарийвчлал өндөр байх тусам скандаж оруулж байгаа зурагны чанар өндөр байна. Хэрэв ихэвчлэн текст документ скандах бол энэ нэг их чухал биш байж болно, харин зураг өндөр нарийвчлалыг шаарддаг. Нарийвчлалыг dpi-аар хэмждэг. Өндөр нарийвчлалтай сканнер илүү өндөр үнэтэй байдаг.
Сканнерт байдаг чухал үзүүлэлтүүд
- бичиг баримтыг автоматаар засварлах
- автоматаар сканнердах төлөв
- Санах ой руу сканнердах
- Сүлжээний орчин сканнердах
- Сканнердах бичиг баримтын хэмжээ
ФАКС
Зарим олон үйлдэлт принтерүүд факс илгээх үйлдэл байдаггүй. Гэхдээ факсгүй хувилбар нь илүү хямд байдаг. Мэдээж танд факс илгээх хүлээн авах шаардлага байнга гардаг бол дараах үзүүлэлтийг анхаарч сонголтоо хийгээрэй
- TCPIP факс илгээх систем, жишээ нь SIP факс(IP-аар факс явуулах), сүлжээний факс(SMPT-ээр)болон интернэт факс
- Өнгөт факсдах боломж
- Компьютерээс факс илгээх болон хүлээн авах чадвар
Та нэгэнт өөрт хэрэгтэй үйлдлүүдээ, үзүүлэлтүүдээ болон төсөвөө тодорхойлсон бол таны хэрэгцээнд тохирох загваруудыг хайх нь зүйтэй.
Өнөөдөр манай зах зээл дээр борлуулагдаж байгаа олон үйлдэлт принтерүүдийн үзүүлэлт болон үнийн харьцуулсан байдал
Олон үйлдэлт хэвлэгчийн модельҮйлдлүүдЕрөнхий үзүүлэлтҮнэБорлуулж байгаа дэлгүүр
Canon PIXMA MP145 inkjetprint/copy/scan15-20ppm, 4800x1200dpi97,700₮Topica
Canon PIXMA MP258 inkjetprint/copy/scan7ppm, 4800x1200dpi117,000₮IT Zone
Samsung SCX-4300print/copy/scan18ppm, 600 x 600dpi, 8MB 209,000₮IT Zone
210,000₮PC Mall
Samsung SCX-320print/copy/scan16ppm, 1200dpi, laser, 32Mb210,000₮PC Mall
Samsung SCX-3205print/copy/scan16ppm, 1200dpi, laser, 32Mb229,900₮Next Electronics
HP M1132print/copy/scan18ppm 600dpi 8MB282,500₮Topica
Samsung CLP-315 colour laserprint/copy/scan4-16ppm, 2400x600dpi, 32Mb316,000₮PC Mall
HP Color LaserJet CM1312 colour laser print/copy/scan12ppm, Color print, 600x600dpi1,160,000₮IT Zone
Samsung SCX-4824Fprint/copy/scan/fax 24ppm, 1200dpi, 128Mb342,000₮IT Zone
319,900₮Next Electronics
Samsung SCX-4623F print/copy/scan/fax 22ppm, 1200dpi, 128Mb369,900₮Next Electronics
449,000₮PC Mall
Samsung SCX-4828Fprint/copy/scan/fax 28ppm, 1200dpi, 128Mb460,900₮Next Electronics
HP M1212NF print/copy/scan/fax 18ppm, 600dpi, 64MB470,100₮Topica
569,000₮PC Mall
Samsung SCX-5635Fprint/copy/scan/fax 33ppm, 1200dpi, 128Mb589,900₮Next Electronics
Canon MF4350d print/copy/scan/fax 23ppm, 600x600dpi729,990₮IT Zone
Canon MF4370dn print/copy/scan/fax 23ppm, 600x600 dpi, Network, Duplex845,500₮IT Zone
Эх сурвалж: http://www.likeit.mn/news/id/1382
Comments