Database болон Internet-ээс принтер таниулах. 1) System -> Administration -> Printing нээгээд New дээр дарна. 2) Зүүн талын devices хэсгээс өөрийн принтерийг сонгоод Forward(Next) дарна. 3) а)(database-с таниулах) Select printer from database-г сонгоод makes-с өөрийн принтер-ийн компанийг(жишээ нь минийх XEROX) сонгоод forward(next) дар. б)(internet-с таниулах) Search for printer driver to download-г сонгоод make and model-д өөрийн принтер-ийн компани болоод моделийг(жишээ нь минийх XEROX Workcentre 3119) бичиж өгнө. 4) a) Models-с өөрийн принтер-н моделийг сонгоод drivers-с аль нэгийг нь сонгоод forward(next) дарна. Гарч ирэх цонхны Apply товчийг дарна. б) Select Driver-с өөрийн принтерийн driver-г сонгоод forward(next). Принтерийг өөрөө таниулж өгөх. Мэдээж ингэж таниулахад ихэнх моделиудыг ялгаатай таниулдаг учир тухайн принтерийг дагалдаж ирдэг гарын авлага ашиглах нь хамгийн зөв сонголт юмаа. Хэрвээ та гарын авлагаа гээсэн бол google-с принтерийнхээ нэрийг user guide гэсэн үгтэй холбож бичиж олох боломжтой юмаа. (жишээ нь Xerox Workcentre3119 user guide) гарын авлагыг ашиглаж байхад санах зүйл гэвэл install.sh-г terminal-с нээхэд sudo гэх түлхүүр үгийг ашигласан байгаагаар заавар өгөх байх зарим тохиолдолд энэ нь үр дүнгүй буюу install.sh нь ажилдаггүй. Ийм тохиолдолд sudo -s гэж terminal-aa root болгосноор install.sh хэвийн ажиллах болмжтой юмаа. Жишээ: (Wrong)sudo chmod +x install.sh (Correct) sudo -s chmod +x install.sh
Comments