1. Скайнер нь түгээмэл хэрэглэгддэг компьютерт мэдээлэл оруулах төхөөрөмж юм. Орчин үеийн ихэнх скайнер 2400 dpi нягтрал, тунгалгийн тохируулагч болон USB 2 холболттой болсон. Скайнер үйлдвэрлэгчид хэрэглэхэд эвтэйхэн байлгахад нэлээн анхаарах болсон ба овор хэмжээний хувьд бага, авсаархан болсон. 2. ХЭРЭГЛЭЭ Оптик нягтрал. 3х5 эсвэл 4х6 хэмжээтэй зургийг вэбд харуулах, хэвлэхийн тулд тухайн скайнер 100 dpi нягтралтай байхад хангалттай. Оптик тэмдэгтийг таниулах зорилгоор текстийг скайнердаж байгаа бол 300 dpi нь стандарт үзүүлэлтийг хангаж чадна. 8х10 болон түүнээс дээш том зураг хэвлэх, жижиг зургийг томруулж скайнердах шаардлагатай бол таны сонгох төхөөрөмжийн нягтрал 1200 болон 2400 dpi байх хэрэгтэй. 3. АНХААРАХ ЗҮЙЛ Скайнер өндөр нягтралтай байх тусам зургийг засварлахад хялбар байдаг. Зураг хэдий чинээ өндөр нягтралтай байна тэр хэрээр хэмжээ нь их байна. Скайнерийн чухал үзүүлэлт нь нягтрал бөгөөд үүгээр скайнерын чанар тодорхойлогдоно. 4. Тунгалгийн тохируулагч Слайд юмуу фото зургийн хальс скайнердахад тунгалгийн тохируулагч заавал хэрэгтэй. Үүрэг нь тодорхой нэг үүсгэгчээс гэрэл цацруулж фото зургийн хальсыг гэрэлтүүлэхдээ бичиг болон зураг бүхий хэсгийг идэвхжүүлдэг. Энэ нь скайнерийн хавхлаг, шилэн дээр суурилагдсан байна. Темлэйтүүд нь янз бүрийн хэлбэртэй байх ба хамгийн бага нь 1 слайдын хэмжээтэй, дунджаар 3 слайдын хэмжээтэй буюу 6 инчийн урт фото зургийн хальсны хэмжээтэй байдаг. 5. Хэмжээний автомат тохируулагч Скайнерийн хэмжээнээс илүү гарсан зүйлийг хэвлэхэд автомат тохируулагч хэрэгтэй. Зарим скайнер үйлдвэрээсээ тохируулагчтай ирдэг бол цөөн загварууд тохируулагчгүй байдаг. 6. Холболт Орчин үеийн скайнеруудын холболт USB 2.0 интерфэйсээр үйлдвэрлэгдэх болсон. Ойрын үед USB 2.0 –оос өндөр хурдыг бараг хэрэглэхгүй гэж мэргэжилтнүүд үздэг. 7. Өнгөний хэмжээ Энэ нь цэг бүр дэх битээр хэмжигддэг. Гадаад буюу драйверийн өнгө нь скайнерууд хэдий хэмжээний мэдээлэл хадгалах боломжтойг үзүүлдэг. Бүх скайнерууд 24 битийн гадаад өнгөтэй байдаг нь хангалттай үзүүлэлт юм. 8. Мэдрэх технологи Flatbed буюу хавтгай гадаргуутай скайнерийг ингэж нэрлэдэг. Скайнерүүд нь цэнэг хосолсон төхөөрөмж /charge – coupled device – CCD/, хүрэлцэх зургийн мэдрэмж /contact image sensor CIS/ хэмээх 2 төрлийн мэдрэх технологийн аль нэгийг хэрэглэдэг. CCD нь нэлээн хуучин технологи бөгөөд дижитал камерт бас хэрэглэгддэг. Харин CIS нь хамгийн сүүлийн үеийн технологи юм. 9. Програм хангамж Бүх скайнерууд объектийг уншиж, түүний зургийг аваад компьютер уншиж дамжуулахад шаардлагатай програм хангамжийн хамтаар ирдэг. Ихэнх скайнер зураг засварлах энгийн програмыг дотроо агуулах бөгөөд татсан зургийнхаа өнгийг тохируулж, и-мэйл болон хэвлэлтэнд зориулж боловсруулах боломжтой. Хүчин чадал өндөртэй скайнерт зургийн Photoshop програм суулгасан байдаг. 10. ХУДАЛДАЖ АВАХДАА АНХААРАХ ЗҮЙЛ: 1. Бүх хэрэглээнд flatbed скайнер тохиромжтой. Ашиглахад хялбар, хангалттай тооны үйлдэл гүйцэтгэж чадна. 2. Хамгийн багадаа 1200 dpi оптик нягтралтайг сонго. Энэ үзүүлэлтэй скайнераар зураг татаж аваад дахин хэвлэхэд чанарын зөрөөгүй байдаг. 3. USB оролтттой скайнер өндөр хурдтай байдаг. Эх сурвалж: интернэт Эх сурвалж: интернэт
Comments