Windows XP үйлдлийн системд Принтер суулгах
Бэлэн бэлтгэх зүйл:
1. Принтер
2. Принтерийн драйвер (СD эсвэл файл байдлаар байх, эсвэл интернетээс татах боломжтой байх)
3. Сүлжээгээр суулгах тохиолдолд Принт сервер буюу принтертэй компьютер болон суулгах гэж байгаа компьютер 2 хоорондоо хэвийн ажиллагаатай компьютерын сүлжээтэй байх
1. Принтер нь LPT, USB гэсэн 2 холболтоор компьютерт ихэвчлэн холбогддог. LPT нь хуучны загварын голцуу компьютеруудад байх ба тухайн принтерийг Windows XP-тай бүхий компьютерт холбомогц автоматаар таньж суулгачихдаг. Эдгээр принтерийг компьютер холбоогүй байхдаа ч гар аргаар суулгаж болдог.
USB оролтоор холбогддог принтерийг ихэвчлэн заавал суулгах үедээ принтерээ бэлэн, холбож, асааж байж таниулдаг.
Анхааруулга: USB холболтоор холбогддог принтерийг эхлээд компьютерт холбоод дараа нь асаадаг, унтраахдаа мөн эхлээд принтерээ унтраагаад дараа нь USB кабелийг нь авдаг юм шүү. Энэ принтерийг шатах, эвдрэхээс хамгаалах аюулгүй ажиллагаа юм.
2. Драйвер-Driver нь гэдэг нь үйлдлийн систем, компьютерт холбогдсон байгаа төхөөрөмжтэй (үүнд: эх хавтангийн драйвер, түүн дээр суусан бүх эд ангийн драйвер, дууны, график картны, модемны, сүлжээний картны, принтерийн, флашний гэх мэт бүх л компьютерт холбогдох төхөөрөмж)хэрхэн ямар сувгаар яаж харилцахыг заасан аргачлал, жолоодлого гэж ойж болох юм.
- Ихэнхи төхөөрөмж нь дагалдах CD дээр драйвераа хуулсан байдаг ба CD-г CD-ROM-д хийхэд автоматаар ажиллахаар байдаг.
- Энэ СД доторхи файлыг бүгдийг нь хатуу диск дээрээ нэг хавтас (Жиш: D дискэндээ Install гэж хавтас нээгээд дотор нь өөрийн компьютертаа хэрэгтэй драйверуудыг driver гэж шинэ хавтас нээж хуулбал сүүлд үйлдлийн систем суулгахад хайх зүйлгүй амар байх болно) нээгээд хуулчихсан байхад сүүлд нь энэ хавтсаа ашиглаад принтерээ суулгаж болно.
- Хэрвээ таны төхөөрөмж ямар нэг брэндийнх бол Интернетээс драйверыг нь хайх амархан. Харин брэнд нь үл мэдэгдэх, олон улсад зарагддаггүй буюу нэг оронд л үйлдвэрлэж борлогддог бол олоход хэцүү, бүр олж чадахгүй байж магад. Иймээс аль болох тодорхой олон улсад брэнд болсон бүтээгдэхүүнийг худалдаж авч байгаарай.
Интернетээс драйвер хайх 2 арга байна.
Брэнд тодорхой бол тухайн брэндийн сайтруу зочилно, ихэнхи брендүүд улс бүрт өөр өөр маркийн бүтээгдэхүүн зардаг тул сайт нь тив, улсаар хуваагдсан байдаг. Иймээс тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдан авсан орны сайтруу орох, мэддэг хэлээрээ хайх, эсвэл "унаган" англи хэлээ ашиглахыг хүсвэл Ази-Asia, Гонконг-Hongkong -ийг сонгож Support Download Driver(Тусалцаа Татах Драйвер) гэх мэт үг орсон хэсгийг олж нэвтэрч орно.
Тэнд Search-Хайлт хийдэг хэсэг бий. Тэнд принтер болон төхөөрөмжийнхөө маркийг бичээд хайлт хийнэ.
Эсвэл таны принтерийнхээ шинжээр шүүлт хийх замаар хайна. Жиш: принтер-printer, inkjet-черниллэн / color-өнгөт / laser-лазер / multifunction-олон үйлдэлт / All in one-бүх үйлдэлт / гэх мэтчилэн тохируулан шүүсээр өөрийн принтерийн маркаа олно.
Олсны дараа Win32 Windows 32 bit гэдгээс хэрвээ та Windows XP үйлдлийн системтэй бол XP гэдгийг сонгоод явж байтал ямар нэг Accept-Зөвшөөрөх гэсэн хуудас гарна өмнөхийг нь чагтлаад зөвшөөрөхөд дараагийн хуудасруу орж тэнд жинхэнэ татах хуудас байх юм.
(ерөнхийдөө иймэрхүү дараалалаар явна гэсэн санааг дээр бичлээ)
Татна, татахад нэг .exe .zip файл байна. .exe -г ажиллуулахад ихэвчлэн C: диск дээр эсвэл C:\Program Files\ гэдэгт принтерийн брендийн нэр орсон хавтас үүсгэж задардаг. .zip-ийг та extract-задлах хийгээд өөрийн хүссэн газраа задлаж болно. Энэ задлагдсан хавтас нь принтерийн драйвертай хавтаснууд болно. Задлагдсан хавтас дотор setup.exe гэсэн файл байвал ажиллуулаад автоматаар принтерийг тань суулгаж эхлэх боломжтой.
Байхгүй бол start/settings/printer and faxes/ гэж орж шинээр үүссэн цонхноос add а printer гэдгээр орж Next-Цааш нь, Local printer attached to this computer-Энэ компьютерт холбогдсон принтер, Automatically detect and install my Plug and Play printer-миний Залгаж Ажиллуулах принтерийг автоматаар таньж суулгах гэж үргэлжлүүлэн явсаар принтерийн драйвер байгаа замаа browse-зааж өгснөөр принтер суух боломжтой.
Comments