Бидний өдөр тутмын ажил хэргийг принтер буюу хувилагч машингүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ хэсэгт принтерийн тухай худалдаж авахдаа юуг анхаарах, хэдэн төрлийн принтер тэдгээрийн хэрэглээ зэргийн талаар агуулагдсан байгаа.
Принтерийн төрлүүд
Dot Matrix Printer – Цэгэн матрицийн хувилагч машин энэ нь дээр үеийн бичгийн машин шиг технологитой байдаг. Хэдийгээр график хэвлэх боловч чанарын хувьд тааруу, туузан хортой байдаг учраас нягтаршил маш бага. Энэ төрлийн принтер одоо хэрэглээнээс бараг гарсан гэхэд болно.
Injket Printer – Бэхэн хортой принтер Canon анх технологийг гаргаж байсан ба асар хурдан хатдаг бэхэн хорыг цаасан дээр маш жижиг цэг байдлаар цацаж хэвлэдэг. Хор нь тусгай саванд хадгалагддаг.
Laser Printer – Лазер принтер хэвлэхдээ лазерын технологи ашигладаг одоо үед хамгийн түгээмэл хэрэглэээтэй принтер юм. Лазер нь тусгай хэвэн дээр юуны түрүүнд зургийг буулгаж хэвээ хорон дээгүүр наалдуулж дараа нь цаасан дээр тэрхүү наалдуулсан хороо хайлуулж буулгадаг.
Plotters – Плоттер ийм принтер нь цаасан дээр дүрсийг зурахын тулд үзэг хэрэглэдэг ба ихэвчлэн маш том хэмжээтэй байдаг. 1 – 5 бүр 10 хүртлэх метр өргөнтэй харин цаасыг гулгуулж авдаг учраас цаас нь хэдий урт байсан ч болдог.
Thermal printer - Дулааны принтер халсан зүүнүүдийг ашиглан халуунд мэдрэмтгий цаасан дээр хэвлэдэг. Ийм принтерийг ихэвчлэн тооны машин, факсын аппаратанд суурилуулдаг. Хямд үнэтэй, нягтрал муутай боловч хэвлэх хурд өндөртэйгээр онцлог принтер юм.
Принтер худалдан авах гэж байгаа бол:
Хэвлэлтийн чанар – Хэвлэсэн зураг, текст нь хэр чанартай вэ?
Хурд – Хэр хурдан хэвлэх нь чухал боловч чанартай хэвлэдэг бол хурд удаантай байх нь хэвийн юм.
Бэхэн хор, Тууз – Ямар төрлийн хор хэрэглэдэг вэ? Бэхэн үү, нунтаг уу эсвэл тууз хэрэглэдэг үү? Түүнийг солиход хир их зардал гарах вэ? Бас амархан уу? Заавал тусгай мэргэжилтэн шаардлагатай юу? Гэдгийг асууж лавлаарай.
Цаас – Онцгой төрлийн цаас шаарддаг уу? Бас төрөл бүрийн зузаан, нимгэн цаасан дээр хэвлэж чадах эсэхийг анзаарах хэрэгтэй.
Нягтрал - Монитор шиг принтерт бас нягтрал байдаг ба DPI гэсэн үзүүлэлт буюу нэг инч дэх цэгийн тоо гэсэн утгатай юм. Тэгэхээр таны принтер 600 * 600 dpi гэсэн байвал нэг кв инчид 360 000 цэг хэвлэж чадна гэсэн үг. Энэ нь дээхэн үеийн лазер принтерийн үзүүлэлт одоо нягтралын хувьд өндөр үзүүлэлттэй байдаг болсон. Нягтрал сайн байх тусмаа илүү чанартай хэвлэх юм. unuudur.mn
Comments