HP Paintjet өнгөт принтер нь амжилт олсон анхны моделиудын нэг ба 1987 онд 1000$ үнэтэй байсан ба өнгөтөөр 180х180 DPI нягтруулгатайгаар хэвлэдэг байжээ. 1993 оноос энэ принтерийг үйлдвэрлэхээ болисон ба түүнийг илүү сайн илүү хямдхан загваруудаар сольсон байна. 1999 оны 7-р сарын нэгнээс хойш ( 51606A, 51606B, 51606C, 51606R, 51606Y ) маягийн өнгөт картридж үйлдвэрлэхээ больжээ.
Өнгөт принтерийн давуу тал
Судалгаанаас хархад өнгөт принтер үнтэй гэсэн нийтлэг ойлголтоос болж оффисын ажилтанууд өнгөт принтерийг өдөр тутмын ажиллагаанд хэрэглэх нь тансаг хэрэглээ мэт байна гэсэн бодолтой байдаг. Мөн түүнчлэн ихэнхи хүмүүс өнгөт принтер нь хар цагаантай адилхан үнэтэй байдаг бол өнгөтийг нь л сонгох байсан гэдэг.
Xerox ийн Phaser 8860 хатуу хор бүхий бэхэн принтер болон олон үйлдэлт принтер (MFP) нь үйлчлүүлэгчидэд хар цагаан принтертэй адил үнээр хэвлэх боломж олгож байгаа юм.
Энэ нь өндөр чанартай төдийгүй хэрэглэхэд тун хялбар, ямарч солих хэмжээ томтой cartridge байхгүй, бусад өнгөт лазер принтерээс 90 хувь бага хог хаягдал гаргадаг байна.
Судалгаанаас хархад өнгөт принтерээр хэвлэсэн баримт нь зөвхөн сайхан харагдахаас гадна бизнест ч сайнаар нөлөөлдөг байна. Өнгөт баримт бичгүүд нь хар цагаанаас илүү хүнд хүрч, утга нь хурдан ойлгогдохоос гадна удаан хадгалагддаг сайн талтай байна.
Comments