Хятадад 3D принтер үйлдвэрлэж худалдаанд гаргаж эхэлжээ. FlashForge Creator нь 3D хэвлэгчийг хэрэглэх боломжийг хангасан өртөг бүхий, өндөр чанартай, давхар үйлдэлтэй, 3D хэвлэгч юм. Энэ нь 3d дүрслэлийг бодит болгон хэвлэх боломжтой тоног төхөөрөмж аж. 300 куб.инчээс илүү их хэмжээний хэвлэх багтаамжтай, хоёр өнгөөр хэвлэдэг гэнэ. Уг бүтээгдэхүүний хэмжээ 12.6 x 15 x 1.8 инч, жин нь 33.1 паунд, үнэ нь 1199 ам.доллар аж.
Өнөөдрийн байдлаар "Amazon.com"-оор "MakerBot Replicator 2", "Afinia 3D Printer H-Series", "3D Systems Cubify", "Fabbster 3D Printer", "Airwolf3D" болон Хятадын хэд хэдэн 3D принтерүүд зарагдаж байгаа аж.
П.ТӨР
Эх сурвалж http://www.info.mn
Comments