Монгол оронд нэг талаас бизнесийн салбар нөгөө мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж өнөөдөр 70 мянга орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж өдөр тутмын үйл ажиллагаандаа бичиг баримтыг компьютероор боловсруулж, хэвлэгч, хувилагч машинаар хэвлэж, олшруулж хор гэдэг зүйлд тодорхой хэмжээний мөнгийг зарцуулж байна. 2013 оны гаалийн мэдээ болон хэрэглэгчийн хэрэглээнд судалгаа хийж үзэхэд жилд дундажаар 3,9 сая долларын 120,000 орчим ширхэг хэвлэгч, хувилагчийн лазер хор манай орны зах зээлд худалдаалагддаг бөгөөд дундаж үнэ нь 55,000- 66,000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Өнөөдрийн байдлаар олон улсын болон дотоодын зах зээл дээр 3 төрлийн хор худалдаалагдаж байна.
1. Үйлдвэрлэгчдийн өөрсдийн албан ёсны үйлдвэрт үйлдвэрлэсэн хор. OEM cartridge (Original equipment manufacturer€™s cartridge)
Энэхүү хор нь үйлдвэрлэгдэхдээ бүх дагалдах хэрэгслийг шинээр үйлдвэрлэсэн байх ба чанарыг дагаад үнэ харьцангуй өндөр байдаг.
Албан ёсны үйлдвэрлэгчдээс зах зээлд нийлүүлдэг хорнууд үүнд багтдаг. Тухайлбал, HP, Samsung, Okidata, Xerox, Lexmark, Canon гэх мэт. Энэ төрлийн хорнууд харьцангуй өндөр үнэтэй боловч чанартай, баталгаатай байдаг.
2. Дахин үйлдвэрлэсэн хор, орлогч хор (Remanufactured)
Энэхүү хор нь дууссан хорны хайрцагыг ашиглан шаардлагатай дагалдах хэрэгслүүдийг /араанууд, OPC Drum буюу гэрэл дамжуулагч бул, хор хусагч резинэн ир буюу doctor blade and wiper blade зэрэг/ бүгдийг шинээр сольж цэнэглэсэн хор.
Албан ёсны үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн хорноос ялгаатай нь дахин цэнэглэсэн нь мэдэгдэхүйц, гадна хайрцган дээрээ үйлдвэрлэгчийн нэр эсвэл “remanufactured” гэсэн тэмдэглэгээтэй байдаг. Үнийн хувьд албан ёсны үйлдвэрийн хорноос хямд байдаг ч хэвлэлийн чанарт бараг ялгаа гарахгүй.
Bernard McCoy гэдэг хүн анх лазер принтерийн хор байнга худалдаж авах нь маш их өртөгтэй байсан тул лазер принтерийн хорыг цэнэглэх санааг гаргажээ. Үүнээс хойш хүмүүсийн байнгын хэрэглээ болсон принтер, хувилагч зэргүүдийн хорыг цэнэглэх болсон байна. Өнөөдрийн байдлаар энэ чиглэлээр үйлдвэрлэл явуулж байгаа олон үйлдвэрлэгчид байдаг ч тэдгээрийн дотор чанарын зөрүү маш их гардаг.
3. Оригинал биш буюу дууриамал хор (NonOriginal)
Энэхүү хор нь дууссан хорны хайрцаганд шууд нунтаг хорыг хийж цэнэглэсэн хор байдаг. Дээрхи хоёр төрлийн хорноос ялгаатай нь хайрцаг сав нь хуурамч гэдэг нь мэдэгдэхүйц, үнийн хувьд 2 дахин хямд байдаг. Хэрэглээний явцад хор асгарах, хэвлэлтийн чанар муу зэрэг дутагдалтай бөгөөд цаашлаад таны принтер болон хувилагчийн ажиллах хугацааг багасгадаг. Үнийн хувьд маш хямдхан боловч баталгаагүй хор. Ихэвчлэн БНХАУ улсаас орж ирдэг.
Сүүлийн жилүүдийн хандлагаас харахад өндөр хөгжилтэй орнуудын хувьд принтерийн хорыг дахин боловсруулж ашиглах нь түгээмэл болж байна.
Лазер принтерийн хор нь үндсэн нунтаг хор (Powder), илүүдэл хор агуулах сав гэсэн 2 гол хуванцар хэсгээс бүрдэх бөгөөд энэхүү хэсгүүдийн дунд хорыг цаасан дээр буулгахад өөрийн үүрэг бүхий дүрсний бул OPC drum, цэнэглэгч PCR, соронзон бул, хусагч гэх мэт жижиг хорныхоо нэр төрлөөс хамаараад 15-24 ширхэг эд ангиас бүрддэг.
Энэхүү эд ангиудын өртгийн бүтцийг аваад үзэхэд хуванцар сав нь 20 орчим хувь, дүрсний болон соронзон зөөлөн булууд 34 орчим хувь, хусагч 8 орчим хувийгбүрдүүлдэг.
Принтерийн хорны хуванцар эд анги нь ойролцоогоор 10 орчим удаа хорыг дуустал хэвлэхэд ашиглах боломжтой байдаг бол бусад эд ангиуд 3 удаа дуустал хэвлэхэд үүргээ гүйцэтгэх боломжгүйгээр элэгдэлд ордог байна.
Принтерийн хорыг дахин боловсруулна гэдэг нь ашиглаж дууссан хорны дүрсний бул болон соронзон булыг нөхөн сэргээн зөөлөн бул, хусуур, чип, араануудыг нь шинээр сольж хуучин хуванцар саванд угсарч ашиглахыг хэлнэ. Энэ төрлийн хорны хэвлэлтийн чанар, хэвлэх хуудасны тоо нь шинэ хортойгоо ижилхэн байдаг байна.
Принтерийн хорыг хэрэглэж дуусаад дахин боловсруулж ашиглах боломжтой хэдий ч өнөөдөр бид хэрэглэж дуусаад л хогийн сав руу хаядаг.
Жилд дундажаар 120,000 ширхэг принтерийн хорыг хэрэглэж хаяж байгаа бөгөөд энэхүү хорны хог хаягдал нь овор хэмжээний хувьд ойролцоогоор 5,568,000м3 бүхий хэмжээг үүсгэж байна. Хорны хог хаягдал нь байгальд шингэхийн тул 100-1000 жил зарцуулдаг гэсэн тооцоо бий.
Үүсгэж байгаа хог хаягдлыг Монголын томоохон объектуудтай харьцуулбал:
Принтерийн хорны нунтаг хар хор нь байгаль орчин хүний эрүүл мэндэд хортой химийн бодисуудаас бүрддэг бөгөөд жилд илүүдэл хорны саванд хуримтлагдан 24 тонн нунтаг хор үүсдэг байна. Энэхүү нунтаг химийн хорт бодис нь агаарт дэгдсэнээр байгальд онц аюулыг бий болгож байна. Нунтаг хоронд тусгай нэг төрлийн бодисыг өргөн хэрэглэдэг ч стирол эфир, полиефирын давирхай, стирол бутадиензэрэг хэд хэдэн тусгай бодисуудыг хэрэглэх тохиолдол бий.
Принтерийн хорыг боловсруулах нь үйлдвэрлэгчээс үйлдвэрлэгч, машинаас машинд харилцан адилгүй. Ялангуяа ширхэгүүдийн хэмжээ, хайлах чанар нь хамгийн их өөр байдаг. Нарийн ширхэгтэй нунтгийн хувьд хор нь агаарт хэсэг хугацааны туршид байдаг ба тоосонцорын нэгэн адил эрүүл мэндэд эрсдэл гаргаж болно. Энэ нь гуурсан хоолойн багтраа буюу бронхит гэх мэт амьсгалын замын өвчлөлийг үүсгэх боломжтой. Хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нь 1970 аад оны үед гарч байсан ба бактейрыг судлахад, хар өнгийн хоронд хэрэглэдэг байсан нүүрсний үйлдвэрлэлээс гарсан пиррол, бохирдуулагч бодис зэрэг байжээ. Үүний дараа үйлдвэрлэлийн үйл явц эцсийн бүтээгдэхүүнээс пирролыг арилгахад чиглэгдсэн.
Герман улсын Ростокын Их Сургуулийн нэгэн албан бус судалгаагаар принтерийн хор дахь бичил ширхэгүүд нь асбестын нэгэн адилаар өмөн үүсгэх идэвхитэй нь тогтоогдсон. Өдөр тутам хэвлэх, хувилах машинтай ажилладаг зарим техникчдийг хэдэн жил ажигласны үр дүнд эдгээр хүмүүсийн уушиг их хэмжээгээр өвчилсөн нь тогтоогдсон.
Хэвлэгч, хувилагчийн хорыг дахин боловсруулж ашигласнаар:
1. Өртөг 30 орчим хувиар буурах боломжтой. Тухайлбал: HP85A хор шинийг зах зээл дээр 44,000 төгрөгөөр борлуулдаг бол дахин боловсруулсанаар 30,800 төгрөгөөр борлуулах боломжтой болж нэг хорноос 13,200 төгрөг хэмнэх юм. Монгол орны хувьд энэхүү төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн багтаамж 1,17 сая доллар буюу 2,2 тэрбум төгрөгөөр буурч энэ хэмжээгээр байгууллагуудад хэмнэлт бий болж, гадагшаа урсах валютын урсгал багасах боломж байна.
2. Хэрэглэгчид маань хэрэглээд дууссан хороо анх авахад ирсэн хийтэй уут болон цаасан хайрцагтаа буцаан хийж 5 ширхэгээс дээш болсон тохиолдолд манайд хандвал бид ирээд авахааар зохион байгуулалт хийж байна. Нэг хайцарийг 1000 төгрөгөөр худалдан авч байгаа.
3. Бид хэрэглэсэн хорны саваа буцаан ашигласнаар хог хаягдлын менежмент сайжирч байгаль орчин, эрүүл мэндэдээ анхаарч байгаа нэг хэлбэр бөгөөд нөгөө талаас дахин болосвруулж ашигласнаар өртөг буурч зардал хэмнэх боломж бүрдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Жилд дундажаар ашиглаж дуусаад хаяж хог болж буй хор нь 5,568,000м3 овор хэмжээтэй болдог бөгөөд үүнийг 2 дахин бууруулна гэсэн тооцоог хийгээд байна.
4. Монгол орны принтерийн хорны зах зээлд хэрэглэгдэж байгаа хорыг гаднаас худалдан авахад 3,9 сая долларын урсгал 900 мянгандоллараар буурах боломж бүрдэнэ. 5. 8 ажлын байр шинээр бий болно.
.
Төгс Дардас ХХК нь 2010 онд принтерийн хорны худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр байгуулагдсан бөгөөд 2011 оны 1 дүгээр сард ХОР ШИНЭЭР УГСРАХ, БОЛОВСРУУЛАХ жижиг үйлдвэр байгуулан HP, Canon, LENOVO, SAMSUNG, XEROX зэрэг дэлхийд нэртэй хэвлэх, хувилах төхөөрөмжүүдэд тохирох МАСТЕР брендийн өөрийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж хэрэглэгчдийн сайшаалыг хүртээд байгаа билээ.
Улмаар 2014 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн олон улсын жишигт нийцсэн 2 зэрэгцээ шугам бүхий 16 ажилчинтай өдөрт 300 ширхэг хорүйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг байгуулан тухайн онд 54,825ширхэг хор үйлдвэрлэн зах зээлд нийлүүлээд байна. Үйлдвэр нь хорны дүүргэлт, угсралт, шалгалт, савлах , судалгаа хөгжүүлэлт гэсэн 5 хэсгээс бүрдэнэ.
МАСТЕР хорны үйлдвэр нь принтерийн хорны эд ангиуд болох
Дүрсний бул буюу OPC Drum
Хор хусагч резинэн ир буюу Doctor blade and wiper blade
Зөөлөн бул буюу PCR (Primary Charge Roller)
Соронзон бул буюу Magnetic Roller Sleeve зэргийг албан ёсны үйлдвэрлэгчдээс нь авч өөрийн оронд угсаран, шалгаж туршин Монгол тайлбар, шошготойгоор савлаж хэрэглэгчдэд нийлүүлдэг.
Тухайлбал: Нунтаг хорыг Солонгос LG, Дүрсний булыг Японоос, соронзон булыг Туркээс, бусад эд ангиудыг Хятад улсаас бэлтгэж байна.Принтерийн хорны чанар нь тод гаралт, анхны чанараараа ISO стандартад заасан хуудсандаа хүрч хэвлэх байдаг бөгөөд Мастер принтерийн хор нь эд ангиудын сайтар зохицол, хорны дүүргэлтийн хэмжээ зэргээсээ хамаарч чанар сайтай байдаг.
Хор нь тээвэрлэлтийн явцад доргиж эд ангиуд нь хугарах, зай завсар үүсч нунтаг хор нь гоожих, хар зураастай гарах зэрэг эрсдэлүүд байдаг. Мөн цаг агаарын хүйтрэлээс хамаарч хөлдөх, дүрсний бул нь цантаснаас болж чанарын шаардлага хангахгүй байх тохиолдолууд байдаг. Монголдоо угсарч үйлдвэрлэснээр энэ төрлийн эрсдэл багасч байна.
Одоогоор МАСТЕР брендийн хорыг Худалдаа Хөгжлийн Банк, Төрийн банк, Голомт банк, Хас Банк зэрэг томоохон банкууд болон төрийн болон бизнесийн 100 гаруй байгууллагад бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа.
Эх орондоо принтерийн хорыг үйлдвэрлэх нь чанарыг нэмэгдүүлж, өртгийг багасгаж, ажлын байрыг бий болгож, Монголдоо бага ч болов ахиуц ашгийг бий болгох давуу талтай.
Төгс Дардас компани эх орондоо үлдэх үр ашгийг ихэсгэхийн тулд принтерийн хорны дахин боловсруулалт чиглэлд ажиллаж эхлээд байна.
Comments