Компьютер (компьютерийн систем) гэдэг нь нэг буюу хэд хэдэн төв процессор өгөгдсөн заавар буюу програмын дагуу өөрийн системийн төхөөрөмжүүдтэй мэдээлэл дамжуулах шугамуудаар харилцаж, мэдээллийг солилцох ба боловсруулах, тэдгээрийн үйл ажиллагааг удирдах цогц байгууламж юм.
Компьютерийн системийг төрөл бүрийн өгөгдөл боловсруулах, интернетэд хайлт хийх, мультмедиа үзүүлэн бэлтгэх, олон төрлийн тайлангуудыг гаргах, видео тоглоом тоглох гэх мэтчилэн өргөн хүрээнд ашиглаж болно.
Компьютер нь үндсэн хэд хэдэн хэсгээс бүрддэг (Зураг 1). Эдгээр хэсгүүд нь салшгүй уялдаа холбоотой бөгөөд өөр өөрийн гэсэн үүргийг гүйцэтгэдэг.
Зураг 1. Компьютерийн техник хангамж
Монитор, хэвлэх тєхєєрємж, спикер зэрэг гаралтын тєхєєрємж нь компьютерт боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр харуулдаг.
Гар, хулгана, камер, сканнер зэрэг оролтын тєхєєрємж нь компьютерт мэдээллийг оруулах їїрэгтэй.
Модем, сїлжээ карт гэх холбооны тєхєєрємжїїд нь єєр байрлалд байгаа хїмїїсийг мэдээллээр холбоход тусалдаг.
Уян, хатуу диск, CD, DVD унших, бичих, Zip зэрэг хадгалах тєхєєрємжїїд мэдээллийг эргэн дуудаж ашиглахад тусалдаг.
Компьютерийн тархи нь CPU, RAM юм. CPU нь програм хангамжаас ирсэн зааврыг гїйцэтгэдэг чип (chip).RAM нь CPU-ийн мэдээлэл, програмын зааврыг єєртєє агуулж байдаг
Компьютерийн систем нь програм хангамж (Software) болон техник хангамж (Hardware) гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрддэг. Эдгээрийг дараах байдлаар ангилж болно.
Програм хангамж
Системийн програм хангамж—System software
Хэрэглээний програм хангамж—Application software
Техник хангамж
Оролтын төхөөрөмжүүд—Input Devices
Гаралтын төхөөрөмжүүд— Output Devices
Төв процессор ба санах ой—CPU, RAM
Хадгалах төхөөрөмжүүд—Storage Devices
Холбооны төхөөрөмжүүд—Telecommunication Devices
Эх хавтан ба техник хангамжуудын холболтууд—Motherboard and Hardware connections
Орчин үед компьютер нь зориулалтаасаа хамааран төрөл бүрийн хэмжээ загвартай болсон. Бизнесийн хүрээнд хэдэн мянган хүнд нэгэн зэрэг үйлчлэх хүчин чадалтай компьютерийг ашигладаг. Үүнийг супер компьютер (supercomputer), толгой компьютер (mainframe computer), сүлжээ компьютерууд (minicomputer) гэж нэрлэдэг. Хувь хүний хэрэглээнд ширээний компьютер (desktop computer), зөөврийн компьютер (notebook), халаасны компьютерийг (Personal Digital assistant) ашигладаг.
Програм хангамж
Програм хангамж нь өгөгдөл боловсруулахын тулд техник хангамж хэрхэн ажиллахыг удирдах зааврын цуглуулга юм. Програм хангамжийг хэрэглээний, системийн гэж хоёр ангилдаг.
Системийн програм хангамж (System Software) нь компьютерийг асаах үед техник хангамжийг таних, вирус шалгах, холболтыг удирдах гэх мэт технологийн үйлдлүүдийг гүйцэтгэдэг.
Хэрэглээний програм хангамж (Application software) нь интернетэд хандах, үзүүлэн бэлтгэх, тоглоом тоглох, текст, хүснэгт боловсруулах гэх мэт мэдээллийн үр дүнг гаргах үйлдлүүдийг гүйцэтгэнэ.
Хэрэглээний програм хангамж
Персональ компьютер хэрэглэгчид нь өөрийн хэрэгцээнд зориулсан програм хангамжийг хэрэглэдэг. Үүнийг компьютерийн шинжлэх ухаанд хувь хүний бүтээмжийг дээшлүүлэх буюу “Хэрэглээний програм хангамж” (Personal Productivity Software) гэж нэрлэнэ. Хэрэглэгч хэрэглээ, зорилгоосоо хамааруулан ямар програм хангамж хэрэглэхээ сонгодог. Жишээ нь: санхүүгийн тайлан шалгах, интернет ашиглан төлбөр тооцоо хийх үед санхүүгийн програм хангамж зайлшгүй шаардлагатай болдог. Ажлын бүтээмжийг дээшлүүлэхийн тулд багц програм хангамжийг ашиглана. Багц програмд ихэнхдээ хоорондоо уялдаа холбоотой ажилладаг програм хангамжийн сан байдаг. Жишээлбэл албан хэрэгцээнд текст боловсруулах, веб хуудас зохиох, графиктай ажиллах, үзүүлэн бэлтгэх, хүснэгтэн мэдээлэл боловсруулах, мэдээлэл удирдах, харилцаа холбооны дамжуулалт, өгөгдлийн баазтай ажиллах гэсэн програмуудаас бүрддэг. Ийм багц програмуудын цонхны элементүүд нь ижил төстэй учраас эдгээрийг удирдахад хялбар байдаг. Мөн багцын бүрэлдэхүүнд байгаа нэг програмаас нөгөөд холбогдон ажиллахад хялбар байдаг. Жишээ нь, Microsoft Word, Excel, PowerPoint гэх мэт Microsoft Office програмын байх програмуудад үсгийг хэлбэржүүлэх үйлдлийг ижил аргаар гүйцэтгэдэг. Хүснэгт 1-т Microsoft Office, WordPerfect Office X4 Professional Edition, Lotus IBM Smart Suite багц програмуудын бүрэлдэхүүн програм хангамжуудыг харууллаа.
Хүснэгт 1
Microsoft OfficeWordPerfect Office X4 Professional EditionLotus IBM Smart Suite
Үндсэн програм хангамж (Basic Personal Productivity Software)
Текстэн мэдээлэл боловсруулахWordWordPerfect X4Word Pro
Хүснэгтэн мэдээлэл боловсруулахExcelQuattro Pro X4Lotus1-2-3
Үзүүлэн бэлтгэхPowerPointPresentation X4Freelance Graphics
Мэдээлэл удирдахGrooveOrganizer
Харилцаа холбооOutlook
Өргөтгөсөн програм хангамжууд (Extended Personal Productivity Software)
Вэб хуудас бэлтгэхSharePoint DesignerTrellixFace Site
Хэвлэлийн эх бэлтгэхPublisherTrellix
График зурагтай ажиллахPhotoDraw
Өгөгдлийн баазтай ажиллахAccessParadoxÒ X4ApproachÒ
Хэрэглэгч үндсэн програм хангамжуудыг хэрэглэж дадсанаар цаашид үйл ажиллагааны хүрээнээс хамаарч өргөн хүрээнд ажиллах боломжтой болно.
Системийн програм хангамж
Системийн програм хангамжийг үйлдлийн системийн, үйлчилгээний програм хангамж гэж 2 ангилна.
Үйлдлийн системийн програм хангамж нь хэрэглээний програм хангамжийн зааврыг гүйцэтгэх, төхөөрөмжүүдийн ажиллагааг хянах, төхөөрөмжүүд хэрхэн холбогдож ажиллахыг удирддаг. Жишээ нь: үйлдлийн систем нь хэрэглэгч лазер дискнээс компьютер руу файл хуулах үед дискийн байгууламжид диск байгаа эсэх, мөн шаардлагатай файл байгаа эсэхийг шалгадаг. Орчин үед хамгийн түгээмэл хэрэглэгддэг үйлдлийн системд Microsoft фирмийн Windows XP sp3, Windows Vista, Windows 7, Apple фирмийн Linux, Mac OS үйлдлийн системийн програмуудыг нэрлэж болно.
Үйлдлийн систем нь хэд хэдэн чухал үйлдлийг гүйцэтгэдэг. Түүний нэг нь зэрэгцсэн процесс /multitasking/ бөгөөд өөрөөр хэлбэл энэ нь нэгэн зэрэг хэд хэдэн програмтай ажиллах боломж юм. Түүнчлэн дараалсан процессийг зохицуулах, системийн нууцлал, хамгаалалтын асуудлуудыг /security/ хариуцаж байдаг.
Үйлчилгээний програм хангамж
Системийн програм хангамжийн нэг ангилал нь үйлчилгээний програм хангамж /Utility software/ юм. Энэ програм хангамж нь үйлдлийн системийг нэмэлт функцүүдээр хангаж ажиллана. Үйлчилгээний програм хангамжийн гол төлөөлөгч нь вирусны эсрэг програм хангамжууд юм. Вирус нь файлыг эвдэх гэх мэт хорлонтой үйлдлүүдийг агуулсан компьютерийн програм хангамж юм. Судалгаагаар дэлхийд сард 200-300 төрлийн вирусыг шинээр бий болгодог гэсэн мэдээ байдаг. Эдгээр вирусуудыг устгах зорилгоор вирусын эсрэг програм хангамжуудыг боловсруулан ашигладаг.
Вирусын эсрэг програм хангамжаас гадна үйлчилгээний програм хангамжид дараах төрлийн програмууд орно.
Crash-proof software (эвдрэлээс хамгаалсан програм хангамж) — Энэ нь гадны нөлөөнөөс хамаарч компьютерийг механик аргаар унтраагаад асаасан тохиолдолд компьютерийн системд эвдрэл гарсан эсэхийг шалгадаг програм хангамж юм.
Uninstaller software — Нэгэнт суулгасан програм хангамжийг хатуу дискнээс устгах үед энэ програм хангамжийг ашиглана.
Disk optimization software — Хамгийн үр ашигтай байдлаар хатуу дискийн мэдээллийг зохион байгуулж байдаг програм хангамж юм.
Техник хангамж
Компьютерийн системийг бий болгож байгаа физик төхөөрөмжүүдийг техник хангамж (Hardware) гэж нэрлэнэ. Техник хангамжийн хэрэгслүүдийг дэлгэрүүлэн үзье. Үүнд: оролтын төхөөрөмж, гаралтын төхөөрөмж, төв процессор ба санах ой, хадгалах төхөөрөмж, харилцаа холбооны төхөөрөмж, эх хавтан ба техник хангамжуудын холболт орно.
Оролтын төхөөрөмж
Компьютерийн оролтын төхөөрөмжийг ашиглан төрөл бүрийн мэдээллийг компьютерт оруулдаг. Оролтын төхөөрөмжид хулгана (mouse), товчлуурт гар (keybaord), чиглүүлэгч бөмбөлөг (trackball), мэдрэмжит дэвсгэр (touchpad), сканнер (scanner), дижитал камер (digital view camera), видео камер (video digital camera) гэх мэт төхөөрөмжүүд орно.
Товчлуурт гар нь хамгийн энгийн оруулах төхөөрөмж бөгөөд хэлбэр, хэмжээ, загварын хувьд өөр өөр байж болно.
Хулгана бол компьютерт мэдээллийг зааж оруулдаг төхөөрөмж юм.
Чиглүүлэгч бөмбөлөг нь сууриараа хөдөлдөггүй, харин зөвхөн дээд талд байрлах бөмбөлгийг хөдөлгөн заагчийн үүргийг гүйцэтгэдэг.
Мэдрэмжит дэвсгэр нь нь түүний дэвсгэр талбарт хуруугаараа тэмтрэхэд дэлгэцэн дээрх заагчийг ижил чиглэлд хөдөлгөх үүрэгтэй. Сүүлийн үед дэлгэцэнд мэдрэгчтэй зөөврийн болон ширээний компьютерүүд олширч байна.
Сканнер нь дүрс, фото зураг гэх мэт зурган мэдээллийг компьютерт хуулж оруулах үүрэгтэй.
Дижитал камер (Зураг 3) нь тодорхой агшны зургийг авч компьютерт оруулдаг. Харин дижитал видео камер нь дуу авиа бүхий хөдөлгөөнтэй дүрсийг авч компьютерт оруулдаг төхөөрөмж юм.
Гаралтын төхөөрөмж
Гаралтын төхөөрөмж нь компьютерт боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд зориулан ойлгомжтой хэлбэрээр харуулах үүрэгтэй. Гаралтын төхөөрөмжийн хамгийн энгийн хэлбэр нь монитор (monitor), хэвлэх төхөөрөмж (printer), чанга яригч (speaker) зэрэг төхөөрөмжүүд юм.
Сүүлийн үеийн програм хангамжуудын үр дүн нь мультмедиа хэлбэрээр илэрдэг. Мультмедиа нь дуу авиа, текст, график, хөдөлгөөнт дүрсийг багтаасан мэдээллийг танилцуулах хэлбэр юм. Speaker нь дуу авиаг сонсдог төхөөрөмж юм.
Монитор нь компьютерт боловсруулсан мэдээллийн үр дүнг хэрэглэгчдэд зориулан харуулах төхөөрөмж юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгч мониторт компьютер дээр хийж байгаа бүхий л үйл ажиллагаагаа хянах боломжтой. Мониторын дэлгэцэн дээр харуулж байгаа мэдээлэл нь тэмдэгт, дүрс зураг (график) хэлбэрээр харагддаг. Одоогоор дэлгэцийн үндсэн технологи нь CRT (Cathode Ray Tube ) ба LCD (Liquid crystal display)-д суурилсан байдаг. CRT нь кинескоп бүхий зурагтын зарчимтай байдаг. Харин LCD нь шингэн кристалл дэлгэц буюу 2 хавтгай шилэн дунд химийн урвалд оруулсан шингэн бүхий савнуудыг байрлуулан гүйдэл залгахад өндөр нарийвчлалтай олон өнгийг харуулах боломжтой дэлгэц. Сүүлийн үед TFT-LCD (Thin Film Transistor Liquid Crystal Display) технологийн дэлгэц өргөн хэрэглэгдэж байна. TFT нь нэг транзистороос дөрвөн транзисторт pixel[1] бүрийг цацах байдлаар хамгийн өндөр дэлгэцийн нягтралыг гаргаж байгаа active-matrix LCD технологи юм.
Хэвлэх төхөөрөмж нь компьютерт боловсруулсан мэдээллийн үр дүнг цаасан дээр буулгадаг төхөөрөмж юм. Сүүлийн үед бэхэн (inkjet), лазер (laserjet) гэсэн 2 төрлийн хэвлэх төхөөрөмжийг түгээмэл ашиглаж байна. Харин зарим дэлгүүр болон тооцооны төвүүдэд зүүн хэвлэх төхөөрөмжийг (dot matrix printer) одоо хүртэл хэрэглэсээр байна.
Хэвлэх төхөөрөмжийн хэвлэх чанарыг dpi (dot per inch) буюу нэг инч дэхь цэгийн тоогоор хэмждэг. Dpi өндөр байх тусам хэвлэлтийн чанар өндөр байдаг.
Бэхэн хэвлэх төхөөрөмж нь бэхийг цацаж хэвлэдэг. Бэхэн хэвлэгч дараах үндсэн төрлүүдтэй байна.
Энгийн зориулалттай хэвлэгч — Хар, цэнхэр, ягаан, шар өнгийн бэхүүдийг ашиглаж хэвлэдэг.
Фото зургийн зориулалтын хэвлэгч — Хар, цэнхэр, ягаан, шар, тод ягаан, тод цэнхэр өнгийн бэхүүдийг ашиглан өнгөний нягтралыг илүү сайн гаргаж өгдөг.
Лазер хэвлэх төхөөрөмж нь хувилагч машинтай адил электрон статик процессыг ашиглан дүрсийг хэвлэнэ. Лазер хэвлэх төхөөрөмж нь өнгөт, хар гэсэн 2 төрөл байдаг.
Төв процессор, шуурхай санах ой
Төв процессор (CPU) ба шуурхай санах ой (RAM) нь үндсэн боловсруулах төхөөрөмж бөгөөд бусад нь дагалдах (peripheral devices) төхөөрөмжүүд болно.
Компьютерийн тархи хэмээн нэрлэх төв процессор, шуурхай санах ой нь мэдээллийг боловсруулдаг хамгийн чухал элементүүд юм. CPU буюу процессор нь програм хангамжаас хүлээн авсан зааврыг гүйцэтгэдэг хавтгай жижиг дөрвөлжин доод талдаа зүүт холбогчтой чип (chip) юм. Энэхүү төхөөрөмж нь эх хавтанд зүүт холбогчуудаараа суурилдаг бөгөөд эх хавтангийн технологиос хамаарч чадал нь өөр өөр байна. Процессоруудыг хооронд нь харьцуулах шинжүүр бол тэдгээрийн ажиллах хурд юм. Төв процессорын хурдыг ихэвчлэн мегагерц (MHz), гегагерц (GHz)-ээр хэмждэг. Нэг мегагерц гэдэг нь процессор секундэд 1 сая удаа эргэнэ гэсэн үг. Харин нэг гегагерц гэдэг нь процессор секундэд 1 тэрбум удаа эргэнэ гэсэн үг юм. Секундэд эргэх эргэлтийн тоогоор програм хангамжийн зааврыг хир зэрэг хурдан гүйцэтгэхийг тодорхойлж болно. CPU ажиллах явцдаа халалт үүсгэдэг учраас хөргөх төхөөрөмжийг түүн дээр суурилуулж өгдөг.
RAM (Random Access Memory) буюу шуурхай санах ой (Зураг 4) нь төв процессорт шаардлагатай мэдээлэл болон програм хангамжийн зааврыг өөртөө тодорхой хугацаанд ачааллаж байдаг. Үүнд: үйлдлийн системийн заавар, хэрэглээний програм хангамжийн заавар, хэрэглэгчийн ашиглаж буй мэдээлэл, хулганы хөдөлгөөн, гарын товчны даралт гэх мэт орно.
Компьютерт өгөгдөл хэрхэн хөрвөдгийг тайлбарлавал: компьютер нь үйлдлийг гүйцэтгэхдээ тийм, үгүй гэсэн хариу цахилгаан пульсыг ашигладаг. Мэдээллийн хамгийн бага хэмжих нэгж нь binary digit (bit) юм. Bit нь 0, 1 гэсэн тоогоор илэрхийлэгддэг буюу тооцоолол нь хоёртын тооллын системээр хийгддэг. Хэрэглэгчийн оруулсан өгөгдлийг компьютер нь ASCII (American Standart Code for Information Interchange) кодыг ашиглан хоёртын тоололд хөрвүүлдэг. Энэ кодод бидний хэрэглэж заншсан тэмдэгтийг 8 bit-ээр бүрдүүлдэг бөгөөд үүнийгээ 1 byte гэж нэрлэдэг. Жишээ нь, гараас “халх” гэдэг үг шивэхэд энэ нь 4 byte хэмжээтэй мэдээлэл болох бөгөөд RAM-д хадгалагдахдаа дараах байдлаар хөрвөсөн байна.
01001000010001110100110001001000
ХАЛХ
Шуурхай санах ойн хадгалах багтаамжийг Byte хэмжигдэхүүнээр хэмждэг. Нэг byte нь аравтын тооллын системийн нэг тэмдэгт гэсэн үг юм. Вyte-ийг дараах байдлаар тэмдэглэдэг.
1 Kilobyte (KB)=1024 byte
1 Megabyte (MB)=1024 kilobyte
1 Gigabyte (GB)=1024 megabyte
1 Terabyte (TB)=1024 gigabyte
Шуурхай санах ойн багтаамж их байх тусам компьютерийн хүчин чадал өндөр байна.
Хадгалах төхөөрөмж
RAM– ийн мэдээлэл нь компьютер унтрахад цуг устгагддаг. Тиймээс компьютераа унтраaхаас өмнө мэдээллээ хадгалах төхөөрөмжид хадгалах шаардлагатай. Хадгалах төхөөрөмж нь дараа дахин дуудаж хэрэглэх зориулалттай мэдээллийг файл болгон хадгалдаг.
Хадгалах төхөөрөмжийг соронзон, оптик, санах ойт хадгалах төхөөрөмж гэж 3 ангилна. Соронзон хадгалах төхөөрөмжид өндөр нягтралтай уян диск болон хатуу диск орно. Харин оптик төхөөрөмжид CD, DVD, BD орно. Санах ойтой хадгалах төхөөрөмжид USB Flash болон Compact Flash орно.
Соронзон хадгалах төхөөрөмжүүд
1.44 MB багтаамжтай уян диск (floppy disk) нь мэдээллийг бичиж, уншиж болдог зөөврийн диск юм.
Өндөр нягтралтай уян диск нь үйлдвэрлэгчээсээ хамааран хэмжээ төрлөөрөө өөр өөр байна. Үүнийг супердиск (superdisk), зипдиск (zipdisk) гэж ангилна. Superdisk нь 120 МВ хүртлэх мэдээллийг хадгалж, уншиж, устгах боломжтой. Zipdisk нь 100-250МВ хэмжээтэй байдаг.
Соронзон хадгалах төхөөрөмж болох хатуу диск (harddisk) нь компьютерийн системийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Бусад соронзон хадгалах төхөөрөмжөөс хавьгүй их мэдээлэл хадгалах бөгөөд нэг буюу хэд хэдэн хавтгай дискнээс бүрддэг. Одоогоор 5ТB хүртэл хэмжээтэй хатуу дискүүд хэрэглэгчдийн гарт очсон байна.
Оптик хадгалах төхөөрөмж
Оптик хадгалах төхөөрөмж нь лазер ашиглан мэдээллийг уншдаг, бичдэг төхөөрөмж бөгөөд соронзон төхөөрөмжөөс хавьгүй их мэдээллийг хадгалах боломжтой. (Зураг 5) (Компьютерийн шинжлэх ухаанд соронзон болон оптик дискийг ялгахын тулд disk гэдэг үгийн төгсгөлийг ялгаатай байхаар шийдсэн байдаг. Соронзон дискийг илэрхийлэх бол “disk”, харин оптик дискийг илэрхийлэх бол “disc” гэж бичдэг байна.) Програм хангамжуудыг CD (Compact Disc), DVD (Digital Versatile Disc), BD (Blue-Ray Disc) гэсэн оптик хадгалах төхөөрөмжүүдэд хадгалан худалдаанд гаргадаг.
Оптик дискнүүд нь 1.2мм зузаантай, 120мм диаметртэй байдаг ч мөн 80 мм диаметртэй мини диск ч бас байдаг.
Compact disc нь CD-ROM, CD-R, CD-RW гэсэн 3 төрөл байдаг. CD- ROM (“Compact Disc Read-Only Memory”-гэсэн үгийн товчлол) нь компьютерийн програм хангамжийн фирмээс үйлдвэрлэн гаргаж буй төрөл бүрийн системийн, хэрэглээний програмуудыг бичсэн хадгалсан оптик диск юм. Иймээс CD-ROM дээр хэрэглэгч ямар нэгэн мэдээлэл бичих боломжгүй, харин дахин дахин унших боломжтой байдаг. CD-R (Compact Disc Recordable) нь хэрэглэгч мэдээллийг нэг удаа бичиж, дахин дахин унших боломжтой оптик хадгалах төхөөрөмж юм. Харин CD-RW (Compact Disc Rewritable) нь мэдээллийг олон дахин бичиж, олон дахин унших боломжтой. CD нь ойролцоогоор 800 МВ хүртэл мэдээллийг хадгалах багтаамжтай. Энэ нь 550 ширхэг уян дисктэй дүйцнэ.
Digital Versatile Disc нь DVD-ROM, DVD-R, DVD-RW, DVD-(R,RW)-DL гэсэн 4 төрөл байдаг. Эдгээрийн унших, бичих боломжууд нь харгалзах CD-ийн төрлүүдтэй ижил бөгөөд агуулах өгөгдлийн хэмжээ 4.3- 17 GB хүртэл багтаамжтай байдаг. DVD…-DL нь DVD ..Dual Layer нь 2 давхаргатай диск бөгөөд бусад энгийн DVD-ээс 2 дахин илүү өгөгдлийг агуулж чадна.
Blue-Ray Disc (BD) нь хөх өнгөтэй лазер гэрлээр өгөгдлийг уншдаг, бичдэг технологитой оптик хадгалах төхөөрөмж юм. BD-R (Blue-Ray Disc Recordable) нь нэг удаа бичигдэж олон удаа уншигдах, BD-RE (Blue-Ray Disc Rewritable) нь мэдээллийг олон дахин бичиж, олон дахин унших боломжтой.
BD диск хөтлөгч нь бүх төрлийн оптик дискийг уншдаг. Харин DVD хөтлөгч нь CD, DVD дискийг уншина. CD хөтлөгчөөр зөвхөн CD уншиж болно.Санах ойтой хадгалах төхөөрөмж
Санах ой бүхий хадгалах төхөөрөмжийг Flash гэнэ. Flash нь хөнгөн, авсаархан, өгөгдөл дахин бичих боломжтой жижиг зөөврийн төхөөрөмжүүд юм. Flash-ийг USB flash, Compact flаsh гэж 2 ангилдаг.
Жич: USB (Universal Serial Bus)-компьютерийн нэмэлт төхөөрөмжүүдэд өндөр хурдтайгөөр хялбар холбогдох боломжийг олгодог холболт юм.
USB flash төхөөрөмжийг USB холболтоор компьютерт холбоно. 1998 онд 16 MB багтаамжтай анхны флашийг зохиосон бол одоогийн байдлаар 64 gigabyte хүртэл мэдээлэл агуулах багтаамжтай флашуудыг дэлхий даяар хэрэглэж байна.
Орчин үед хүмүүс компьютерийн сүлжээ ашиглан мэдээллийг хялбар солилцох боломжтой болсон. Интернет болон бусад сүлжээнд холбогдохын тулд тусгай зориулалтын техник хангамж, програм хангамжуудыг ашиглах хэрэгтэй. Өнөөгийн байдлаар хэд хэдэн технологийг ашиглан сүлжээнд холбогдож байна. Үүнд дараах аргуудыг ашиглаж болно.
Телефон утасны модем—Telephone modem
Телефон утасны шугам—Digital subscriber line
Кабелийн телевизийн шугам—Cable modem
Хиймэл дагуулын модем—Satellite modem
Утасгүй холболт—Wireless connection
Telephone modem нь компьютерийг телефон утасны шугамаар ISP буюу Интернетээр үйлчлэгч компанитай (Internet Service Provider) холбодог төхөөрөмж юм. Энэ нь интернетэд холбогдох хамгийн энгийн арга юм.
Digital Subscriber line нь телефон утасны шугамыг ашиглан өндөр хурдаар интернетэд холбох төхөөрөмж бөгөөд энэ нь телефон утас ашиглах болон интернетээр үйлчлүүлэх боломжийг зэрэг олгодог юм. DSL холболт нь телефон модемоор холбогдсоноос 100 хүртэл дахин илүү хуртдайгаар интернетэд холбогддог.
Cable modem нь телевизийн кабелийг ашиглан интернетэд холбогдох төхөөрөмж юм. Энэ нь интернет болон кабелийн телевизийн сувгийг зэрэг хүлээн авах боломжийг олгодог. Cable modem нь телефон модемоос 20-100 дахин илүү хурдтайгаар интернетэд холбогддог.
Satellite modem нь хиймэл дагуулын хүлээн авагчийг ашиглан интернетэд холбогдох боломжийг олгодог модем юм. Satellite modem ашиглахын тулд хиймэл дагуулын хүлээн авагч антен хэрэгтэй. Энэ антен байгаа бол интернет болон телевизийн сувгийг зэрэг хүлээн авах боломжтой.
Wireless modem нь компьютерийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаагийн тод илрэл болох зөөврийн компьютерууд болон цахилгаан холбооны хэрэгслүүд (notebook, PDa, Iphone, iPad)—ийг хүссэн газраас нь интернетэд утасгүй холболтоор холбогдох боломжийг олгоно. Энэ нь утсаар интернетэд холбогдсон компьютертэй радио долгионыг ашиглан холбогддог юм.
Бусад сүлжээнд холбогдох
Хэрвээ танай байгууллага сүлжээнд холбогдсон бол хэрэглэгч өөрийн зөөврийн компьютерийг сүлжээний карт (network interface card) ашиглан холбож болно. Энэ хавтан нь таны болон сүлжээний компьютерийн хооронд өгөгдөл дамжуулалтыг зохицуулж байдаг. Үүнийг Ethernet Card гэж нэрлэх нь олонтой тохиолддог.
Сүлжээг хоорондох зай, дамжуулалтын технологи, болон тэдний топологиос хамааран хэд хэд ангилдаг.
Data flow mashine буюу өгөгдөл урсгалын машин. Энэ нь 0.1-1 метрийн зайд холбогдсон сүлжээний компьютерууд юм. Эдгээр сүлжээний машинууд нь өгөгдлийг хурдан дамжуулах, ижил програм дээр зэрэг ажиллах боломжийг олгоно.
Local area network буюу дотоод сүлжээ. Энэ нь 10 км хүртэл тухайн байгууллагын орчинд хамаарах байшингууд, өрөөнүүдийн компьютеруудыг сүлжээнд холбон өөр хооронд нь мэдээлэл солилцох боломжийг олгоно. LAN сүлжээний компьютерууд суурин утасны компани адил хоорондоо нэг кабелиар холбогддог. Ердийн LAN нь 10-100 Mb/sec хурдтай байна.
Wide area network буюу гадаад сүлжээ. Энэ нь 100-1000км хүртэл зайд буюу улс орон, тивүүдийн хооронд компьютеруудыг холбосон сүлжээ бөгөөд нэг дотоод сүлжээний компьютерээс (хост) илгээгдэж буй мэдээллийг router-ээр өөр дотоод сүлжээний компьютерт дамжуулдаг.
internetwork буюу интернет сүлжээ. Энэ нь 10000 км-ээс дээш зайд WAN сүлжээнүүдийг холбосон асар том сүлжээ юм.
Эх хавтан ба техник хангамжуудын холболт
Компьютерийн техник хангамжийг гадаад (device outside) ба дотоод төхөөрөмж (device inside) гэж ангилдаг. Гадаад төхөөрөмжид хэвлэгч, спикер, камер, сканнер, гар, хулгана, монитор зэрэг төхөөрөмжүүдийг, харин хатуу диск, хадгалах төхөөрөмжийн хөтлөгчүүд, CPU, RAM, эх хавтан гэх мэт бусад цахим эд ангиудыг дотоод төхөөрөмжид оруулж ойлгож болно. Дотоод төхөөрөмжийг агуулдаг хэсгийг компьютерийн гэр буюу case гэж нэрлэдэг.
Эх хавтан (Motherboard, Mainboard, System board) – дотоод эд ангиудыг хооронд нь холбох зориулалттай төхөөрөмж юм. Өгөгдлийг төхөөрөмжүүдийн хооронд дамжуулах, зөөх үүрэгтэй электрон замууд (data bus) эх хавтанд бий. Энэ замыг цахим зам (system bus) ба өргөтгөсөн зам (expansion bus) гэж 2 ангилдаг. Цахим зам нь RAM, CPU ба бусад цахим эд ангиудын хооронд мэдээлэл зөөх цахилгаан замууд юм. Өргөтгөсөн зам нь гадаад төхөөрөмжүүд болон үүрэнд суусан дотоод төхөөрөмжүүдийн хооронд мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Эх хавтанд төхөөрөмжүүдийг холбохдоо тодорхой зориулалтын үүрүүдийг (slot) ашиглана. Үүнд:
SATA (Serial Advanced Technology Attachment), IDE (Integrated Drive Electronics) үүр нь хатуу диск, CD, DVD хөтлөгчийг холбоно.
PCI (Peripheral Components Interface) үүр нь сүүлийн үеийн компьютерт Compact Flash хөтлөгч, USB оролтыг холбоход ашиглана.
AGP (Advanced Graphics Port) видео картыг эх хавтанд холбох өргөтгөсөн үүр юм.
AMR (Audio/Modem Riser) эх хавтанд аналоги дуу авиаг хөрвүүлэгч модемийг суурилуулах үүр юм.
DIMM нь RAM (random access memory)-ийг эх хавтанд суурилуулах үүр юм.
CPU-ний үүр нь Central Processing Unit төхөөрөмжийг суурилуулахад ашиглагдана.
Өргөтгөлийн хавтан нь нэмэлт боломжийг олгох зориулалттай дотоод төхөөрөмж юм. Жишээ нь видео, TV, sound, сүлжээний гэх мэт. Эдгээр нь эх хавтанд үүрээр дамжин холбогдоно.
Дотоод, гадаад төхөөрөмжүүд нь хоорондоо цахим замууд, өргөтгөлийн хавтангууд, холбогчууд, оролтуудаар холбогдож байдаг.
Comments